Намайг ахлах сургуулиа төгсөх жил авга эгч маань яг энэ баярын өдөр ажилд нь туслахыг гуйлаа. Эгч маань алт, монет гэх мэт гоёл чимэглэл зардаг байлаа. Тэр өдөр би анх удаа танихгүй бүр огт танихгүй хүндл гараа өгч үзлээ. Яагаад гэвэл залуучууд найз охидынхоо ядам хуруунд таарах бөгжийг хайж байгаа нь тэр юм байж л дээ. Гэтэл бөгжнийх нт хэмжээг мэдэхгүй амьхандаа л бөгжөө зарчих санаатай эгч минь миний гарыг нэг атгуулж тавиулж бөөн юм болж байж... тэр ч яахав мөнгөтэй нь хослол авах юм, бүр мөнгөтэй нь цагаан алтан хослолын лааг том хайрцганд боолгоод авах юм. Би нэг ахыг санаж байна. 2хон хоногийн өмнөхөн нь буюу 12-нд эхнэрийнх нь төрсөн өдөр болж эхнэртэй том гэнэтийн бэлэг барьсан тэгээд өнөөдөр дахиад л гэчихсэн нэг ах хөөрхөн сандарсан гүйж ирсэн. Их таалагдсан шүү, тэр ч яахав нэг ах байсымаа, нээх том MERCI барьчихсан гүйж явснаа найз охиныгоо ажлаас нь дуудаж гаргаж байгаад өгч байсан. Их арамантик харагддаг л юм байна лээ.
Би гэж нэг хүн өнөөдөр лекцээ үүрэглэн үүрэглэн дуусгаад номын санд өдрийн талыг бартал сууж байгаад дараа нь дахиад л ажил гээчийн юм руугаа явсан. Гэхдээ үнэхээр яарч очсон болохоор замд ямар хүмүүс таарсныг ч анзаарсангүй.
Орой нэг айл руу явж байгаад эртний ч гэхүү хол замд танилцсан андтайгаа таарсан. Их сонин учрал байсан. Юутай ч хагас жилийн дараа 2уулаа яарчихсан, дээр нь гэнэтийн их сонин учрал.... Энэ биш ээ, орой айлаас гараад явж байлаа. Гадаа ч хачин сайхан, зам ч гэж таглаас болчихсон, хүн бүр л хайртруугаа яарсан, яараагүй нэгэн нь нэг гартаа ууттай юм, эсвэл цэцгийн баглаа, нөгөө гартаа хайртайнхаа гараас чангаас чанга атгачихсан тийм л хүмүүс хотоор нэг байлаа.
Зам ийнхүү бөглөрч байгааг харж зогсохдоо хэдэн сүүдэр татахыг хүсээд дарсан минь энэ. Дээр зурагт буй бөглөрч зогсож байгаа хүмүүсийн хэд нь хайртдаа очихоор яарч байгаа бол...
Yamar goy bichleg ve. Unshaad mash ih taalagdlaa
ReplyDeleteБаярлалаа, заримдаа юм сэтгэл хөдлөхөөр үг ундраад л гараад ирэх юм. Миний нийтлэлийг хүн уншихгүй, уншуулах ч үгүй байх гэж бодож байлаа. Юутай ч цаг гаргаад блогоор минь зочилсонд баярлалаа.
ReplyDelete