/Nov.21.2011/ Хүсэн хүлээсэн өвөл хаалгыг минь тогших ч үгүй гэнэт ороод ирлээ. Саяхан л зун болж байгаагүй билүү, зун цагт баяртай ч гэж хэлэх завдал өгсөнгүй өвөл чи юунд ийнхүү яаран ирнэ вэ??? Өвөл чи ирэхдээ аажуу тайван, хэл чимээтэй ирэхгүй юунд намайг ингэж сандаргана вэ??? Ай өвөл минь, чамтай цуг ирдэг цасанд би дуртай. Хэн хүнээс ч илүү дуртай. Гэхдээ цас та 2 яагаад дандаа ийм хүйтэн байдгийг ойлгохгүй юм. Надад тайлбарлаад өгөөч.
Нэгэн өглөө би гэрээсээ гараад явж байлаа. Өчигдөр орж эхэлсэн цас намуухнаар хаялсаар л... би замаа дагаж алхсаар л... гэтэл цас та 2 гэнэт ирэхдээ надад бэлэгтэй ирснийг би ойлгосонгүй бололтой. Та 2 гомдсондоо, намайг ч мэдэж амжаагүй байхад гомдлоо надад илэрхийлснийг нь би хойно нь ухаарлаа. Би ч гэсэн та нарт гомдож, бас уучлалт гуймаар байна. Одоо ч гэсэн та 2 –ын надад хийсэн зүйл зүгээр болж мартагдсангүй. Намайг өглөө босоход маш бага байснаа өдөржин ажилдаа дарагдан анзаарах сөхөөгүй гүйж яваад орой гэртээ ирэхэд өвдөлт нь айхавтар их болж нэмэгдсэнийг нь сая л анзаарлааа. Одоо миний хөл боолттой, эмчийн зөвөлгөөг дагаж 7 хоног орондоо хэвтэх надад дэндүү хэцүү шийтгэл болохоор өглөө бүр босохдоо та 2-т гомдож сэрдэг болсон. Гэхдээ хөл минь удахгүй эдгэнэ гэдэгт найдаж байгаа. Өөдрөг байна аа би, харин өвөл цас 2-ыгоо ойлгоогүйд намайг уучлаарай.

No comments:
Post a Comment