Wednesday, December 7, 2011

Өвөл цас 2


/Nov.21.2011/ Хүсэн хүлээсэн өвөл хаалгыг минь тогших ч үгүй гэнэт ороод ирлээ. Саяхан л зун болж байгаагүй билүү, зун цагт баяртай ч гэж хэлэх завдал өгсөнгүй өвөл чи юунд ийнхүү яаран ирнэ вэ??? Өвөл чи ирэхдээ аажуу тайван, хэл чимээтэй ирэхгүй юунд намайг ингэж сандаргана вэ??? Ай өвөл минь, чамтай цуг ирдэг цасанд би дуртай. Хэн хүнээс ч илүү дуртай. Гэхдээ цас та 2 яагаад дандаа ийм хүйтэн байдгийг ойлгохгүй юм. Надад тайлбарлаад өгөөч.

Tuesday, February 15, 2011

Яарсан сэтгэл

Хаашаа л харна ийш тийш яарсан, догдолсон хүмүүс. Тэд хаашаа ингэтлээ яарч байгаа юм бол гэж хэсэг гайхсанаа сая л нэг зүйлийг анзаарав.