Tuesday, March 4, 2014

Бичээс

Гуч хүртлээ эхнэр аваагүй бол түүнээс цааш хэрэг үгүй
Дөч хүртлээ төрд зүтгээгүй бол түүнээс хойш бүү зүтгэ
Тавь хүртлээ гэрээ засаагүй бол төвхнөх гэж бүү оролд
Жар хүртлээ гэрээс гараагүй бол алсын замд бүү гар
                                        Сүн улсын Хүйтэн уулын бичгээс...

Saturday, June 29, 2013

Тэр өдөрт хөврөх бодлууд



Энгийн л нэгэн өдөр. Өглөөнөөс үд болтол салхилах салхи, бүүдгэр тэнгэрийн дор....
Амралтын өдөр гэрээсээ гараад гүймээр санагдах
Бүрхэг тэнгэрийг харан баясан гэртээ үлдэх
Нэг зүрхэнд хоёр сэтгэл хуваагдах....
Бороо орохыг сэтгэлийн гүнээс хүсэмжлэх...
Гуниг төрсөн ч аз жаргалыг мэдрэх
Энэ мэдрэмжийг үргэлжид хадгалахыг хүснэм.
Анима

Wednesday, December 7, 2011

Өвөл цас 2


/Nov.21.2011/ Хүсэн хүлээсэн өвөл хаалгыг минь тогших ч үгүй гэнэт ороод ирлээ. Саяхан л зун болж байгаагүй билүү, зун цагт баяртай ч гэж хэлэх завдал өгсөнгүй өвөл чи юунд ийнхүү яаран ирнэ вэ??? Өвөл чи ирэхдээ аажуу тайван, хэл чимээтэй ирэхгүй юунд намайг ингэж сандаргана вэ??? Ай өвөл минь, чамтай цуг ирдэг цасанд би дуртай. Хэн хүнээс ч илүү дуртай. Гэхдээ цас та 2 яагаад дандаа ийм хүйтэн байдгийг ойлгохгүй юм. Надад тайлбарлаад өгөөч.

Tuesday, February 15, 2011

Яарсан сэтгэл

Хаашаа л харна ийш тийш яарсан, догдолсон хүмүүс. Тэд хаашаа ингэтлээ яарч байгаа юм бол гэж хэсэг гайхсанаа сая л нэг зүйлийг анзаарав.